Ашигт малтмалын хайгуул

Геологийн суурь судалгаа хийх

Ашигт малтмалын ашиглалт

Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх

Гэрээгээр уул уурхайн операторын үйл ажиллагаа эрхлэх

Манай компаниуд:

- Манай компани нь уул уурхайн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай мэргэжлийн боловсон хүчинтэй, ямар нэгэн гадны хөрөнгө оруулалтгүй, үндэсний компани бөгөөд энэ хугацаанд тус компани Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөн ажилладаг билээ.
- Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланг жил бүр маягтын дагуу тайлагнадаг бөгөөд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд байгаль орчин экологид аюулгүй дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн ажиллахыг эрхэм зорилго болгон хэрэгжүүлдэг билээ.

“Эрдэс холдинг” ХХК

“Эрдэс холдинг” ХХК нь анх 1991 онд “Эрдэс боловсруулалт, технологи шинжилгээний төв” нэртэйгээр НҮБ-ын Хөгжлийн программын Мон 88/008 төслийн хүрээнд байгуулагдаж, Шинжлэх ухааны академи болон Засгийн газрын захиалгат төслүүд дээр ажилладаг 20 гаруй эрдэм шинжилгээний ажилтнуудтай үйл ажиллагаагаа эхэлсэн.

Энэ үед Монгол улсын Засгийн газар ерөнхийлөгч П.Очирбатын санаачилсан “Алт” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлснээр Монгол улсад алт олборлох олон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд шинээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус Эрдэм шинжилгээний төв нь 1992 онд эрдэм шинжилгээ, үйлдвэрийн гэсэн 2 үндсэн чиглэлээр ажилладаг Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Эрдэс-Алт” компани болон өргөжиж, Төв аймгийн Заамар сумын нутагт Баянголын дэнжийн шороон ордыг түшиглэн үйлдвэрлэлээ эхэлж байлаа.

2000 онд Засгийн газрын хөтөлбөрийн дагуу “Эрдэс Алт” УҮГ-ыг хувьчилснаар “Эрдэс холдинг” ХХК болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан бөгөөд 2000 оноос Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдын нутагт орших 3 тонн гаруй нөөцтэй хоёр алтны орд дээр ашиглалт явуулж, 2005 оноос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Сойртын алтны шороон ордыг ашиглаж дуусгаад байна.

“Эрдэс групп“ ХХК

“Эрдэс групп” ХХК-ийг 2007 онд байгуулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших “Төмөртэйн гол”-ын 11426А лицензтэй төмрийн хүдрийн ордод хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн 16,4 сая.тн төмрийн хүдрийн нөөц тогтоон, ЭБМЗ-өөр батлуулан, ашиглаж эхлээд байна. Энэхүү “Төмөртэйн гол” уулын баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

Тус “Төмөртэйн гол” уулын баяжуулах үйлдвэр 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ажиллах хугацаандаа 3,629 мян.м3 хөрс хуулж, 222 мян.м3 хүдэр олборлож нийтдээ 809,7 мян.тн хүдэр баяжуулан 500,3 мян.тн баяжмал үйлдвэрлээд байна.

“Эрдэс Майнинг Оператор” ХХК

“Эрдэс Майнинг Оператор” ХХК нь анх 2013 онд байгуулагдсан бөгөөд гэрээгээр уул уурхайн операторын үйл ажиллагаа явуулах, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа хийх үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

Эн Си Пи ХХК

Эн Си Пи” ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд New Century Plaza цогцолборт үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ, спорт заал, бассейн, фитнесс болон дээд зэрэглэлийн рестораны үйлчилгээ үзүүлж байна.

Холбогдох хаяг: www.newcenturyplaza.mn