Хамтын ажиллагаа

Уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны хүрээнд гадаад дотоодын олон байгууллагатай хамтарч ажиллаж байна

Уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны хүрээнд гадаад дотоодын олон байгууллагатай хамтарч ажиллаж байгаагийн дотор АНУ-ын хөрөнгө оруулалттай “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК, “ХЕРА Экуйпмент” ХХК, БНХАУ-ын Өвөр Монголын Хүнд машин механизмын үйлдвэрийн дистрибютер “Нисээч интернейшнл” ХХК, Петровис тос ХХК, QCM, АОДЭ, Cummins Mongolia компани зэрэг байгууллагуудтай гэрээгээр, үр ашигтай хамтран ажилладаг.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК Катерпилларын Монгол дахь дилер юм. Вагнер Ази компани нь уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж нийлүүлж бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

Дэлгэрэнгүй www.wagnerasia.com

БНХАУ-ын Өвөр Монголын Хүнд машин механизмын үйлдвэрийн дистрибютер “Нисээч интернейшнл” ХХК нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж уул уурхай болон зам барилгын машин техник, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна.

Тос, тосолгооны материалын импорт, борлуулалтын үйлчилгээ эрхлэгч компани.

Дэлгэрэнгүй www.petrovis.mn

“ХЕРА Экуйпмент” ХХК нь Монгол орны эрс тэс ажлын нөхцөлд тохирсон дэлхийн шилдэг Хьюндай брендийн хүнд машин механизмууд болон DAEWOO, HANJIN D&B, JUNJIN CSM болон CUMMINS зэрэг дэлхийд шалгарсан тоног  төхөөрөмжүүдийг зах зээлд нийлүүлж байна

Дэлгэрэнгүй www.hera.mn

Cummins Mongolia компани нь дэлхийд танигдсан Cummins хөдөлгүүрийн худалдаа, түрээс, сэлбэг засвар үйлчилгээг хариуцан дистрибютерийн үйл ажиллагааг явуулж байна.

Дэлгэрэнгүй www.cummins.com

“Кью Си Эм” ХХК нь уул уурхайн салбарт чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх, уул уурхайн хүнд машин механизмын засвар үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй www.qcm.mn