ҮЙЛ АЖИЛЛАГАА

Уул уурхайн олборлолтын чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүд:

Баянголын дэнжийн алтны шороон ордын төсөл

Төв аймаг Заамар сумын нутагт Баянголын дэнжийн алтны шороон ордын төсөл

Сойртын алтны шороон орд

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Сойртын алтны шороон ордын төсөл

Шарын голын алтны шороон орд

Дархан-Уул аймгийн Шарын голын алтны шороон ордын төсөл

Төмөртэйн гол төсөл

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт Төмөртэйн гол төсөл

Баянгол сумын нутагт алтны шороон орд

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт алтны шороон ордын төсөл

Геологи хайгуулын чиглэлээр:

Уул уурхай, геологи хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулахаар хайгуул судалгааны ажил болон боломжит нөөцтөй ордын нөөцийн тооцоолол, эдийн засгийн хувьд боломжтой эсэх судалгаа хийх зэрэг ажил гүйцэтгэж, мөн гэрээгээр операторын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн баг хамт олон бүрдүүлж ажиллаж байна.

Геологи хайгуул

Геологи хайгуулын хэсэг нь өнгөрсөн хугацаанд нийт 564,6 мянга гаруй га талбайд геологийн зураглалын ажил, 2413,6 тууш км маршрутын судалгаа, 9380 га талбайд геофизикийн судалгаааны ажил, 32056 тууш метр цохилтот өрмийн, 6995 тууш метр баганат өрөмдлөг, 3674 тууш метр шурф малталт, 4083 м3 суваг малталтын ажлыг тус тус хийж гүйцэтгсэн.

Эрэл, эрэл-үнэлгээний ажил

Эрэл, эрэл-үнэлгээний ажлаар 562 кг алт, 154,6 мян/тн жонш, 149,6 мян.тн молибдений нөөцийг тогтоосон. Геологи хайгуулын ажлын үр дүнд 1342,2 кг алт, 16,4 сая/тн төмрийн хүдрийн нөөцийг тогтоож Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Мөн ашиглалтын хайгуулаар 430,6 кг алтны нөөцийн тодотгол хийжээ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮЙЛДВЭРЛЭЛ

Одоо хэрэгжиж байгаа төсөл

Опероторын үйл ажиллагаа

Чадварлаг бүрэлдэхүүнтэй баг хамт олон

Уул уурхай, геологи хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулахаар хайгуул судалгааны ажил болон боломжит нөөцтөй ордын нөөцийн тооцоолол, эдийн засгийн хувьд боломжтой эсэх судалгаа хийх зэрэг ажил гүйцэтгэж, мөн гэрээгээр операторын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн баг хамт олон бүрдүүлж ажиллаж байна.

Манай компани өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт “Эс Жи Эс” ХХК-ийн нүүрсний уурхайд гэрээгээр ажил гүйцэтгэж байна. Уг ордод 2017 онд 4,5 сая м3 уулын цул олборлож, 1,6 сая.тн нүүрс олборлосон байна.

Тус компани нийтдээ 120-130 гаруй орон тооны болон улирлын чанартай ажилладаг ажилтан, албан хаагчидтай бөгөөд компанийг өнөөгийн зах зээлд өрсөлдөх чадвартай, чадварлаг бүрэлдэхүүнтэй баг болж ажиллах нөхцөл бололцоог ханган ажиллаж байна.